Голомт банк ажлын байраа нэмэгдүүлж байна
Үйл явдал
/
2023-01-24

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк үйл ажиллагаа, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлж, нээлттэй ажлын байрны орон тоогоо нэмэгдүүллээ. Бид хүний нөөцийн “Ажилтан төвтэй байх” бодлогын хүрээнд нас, хүйс үл харгалзан мэргэжлээрээ ажиллах, туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэх, хамтдаа өсөж дэвших хүсэлтэй хүн бүрийг урьж байна.

Голомт банк 2300 гаруй мэргэжлийн баг хамт олонтой бөгөөд улсдаа тэргүүлэгч томоохон ажил олгогчдын нэг юм. Голомтчуудын 70 хувь нь 35-аас доош насны эрч хүчтэй, шинийг санаачлагч, бүтээлч залуусаас бүрддэг. Манай гэр бүлд мэдлэг боловсрол, оюун ухаан, урлаг спортын амжилтаараа бусдыгаа манлайлдаг олон чадварлаг ажилтнууд бий.

Анкет илгээх боломжтой ажлын байрууд:

  • Теллер
  • Зээлийн эдийн засагч
  • Дата аналист
  • Хуульч
  • Нягтлан бодогч
  • Бизнес аналист
  • Олон нийтийн харилцаа хариуцсан менежер
  • Маркетингийн менежер
  • Борлуулалтын менежер
  • Зээлийн судалгааны менежер
  • Санхүүгийн менежер
  • Зээлийн нарийн бичиг
  • Хүний нөөцийн менежер
  • Гэрээ бэлтгэх ажилтан
  • Жолооч 

    Товч анкет бөглөх холбоос: https://www.surveymonkey.com/r/X3FFSQT

    Та мэргэшсэн хамт олны дунд өөрийгөө сорин хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд өндрөөр үнэлэгдэх, өрсөлдөх чадвартай шилдэг банкир болохыг зорьж байгаа бол өөрийн CV-гээ hr@golomtbank.com хаягаар илгээгээрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.123.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.