Монгол Улсын нийт экспортын 84.4 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна
Үйл явдал
/
2023-01-25
Монгол Улс 2022 онд 160 улстай худалдаа хийжээ

Монгол Улс 2022 онд нийт 160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.2 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс  8.7 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон бол 12.5 тэрбум ам.долларыг экспортын дүн бүрдүүлжээ.

Нийт экспортын 84.4 хувь буюу 10.5 тэрбум ам долларыг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Мөн нэг тэрбум гаруй ам.долларын бараа, бүтээгдэхүүн Швейцарт экспортолжээ. Хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспорт 23.8 сая ам.доллар болж, өмнөх оноос бараг хоёр дахин буурсан байна. Хэдий тийм боловч малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт 11.9 мянган тонн болж, 2021 оноос 20.5 хувиар өсжээ.

Өнгөрсөн оны байдлаар мал эмнэлгийн олон улсын экспортын гэрчилгээг 24 нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүний 1763 хүсэлтийг шийдвэрлэн 17 улсад экспортлохоор олгосон талаар Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам мэдээлсэн юм.

Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 101.5 сая ам.доллар болж, өмнөх оныхоос 12.2 сая ам.доллароор нэмэгдсэн байна. 

Мөн нэхмэл бүтээгдэхүүний экспорт 489.7 сая ам.доллар болж өсжээ.  2021 онд нийт 370.7 сая ам.долларын нэхмэл бүтээгдэхүүн экспортолж байсан аж.

Монгол Улс ноолууран бүтээгдэхүүнээ Итали, Их Британид экспортолдог.  Харин Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам органик шошгыг БНХАУ-д зөвшөөрдөг болгохыг зорьж байгаагаа онцолж байв.  Ингэснээр монгол бүтээгдэхүүнүүдийг шууд БНХАУ-д экспортлох боломжтой болох юм байна.

Эх сурвалж: Bloomberg mongolia

 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.163.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.