Ардчилсан Нам(АН)-аас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр АН-ын дэд дарга Б.Ган-Очир "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь бодит байдалд дарга нарын эрхийг хамгаалах л хууль байгаа юм. Хоёрдугаар сарын 1-нээс энэ хууль хэрэгжиж эхэлснээр хүн бүр цахим орчинд амаа үдүүлнэ гэсэн үг.
Тухайн хуулийг яаралтай батлуулах гэсэн нь хоёр шалтгаантай.
- УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал улс төрийн хүрээний аав болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд барьж буй бэлэг гэдгийг нь хүн болгон мэдэж байна. Өөрөөр хэлбэл, бүх тролл, комментуудыг хаах захиалга гэсэн үг.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Монгол Улсын тэргүүлэх чиглэл, асуудлаа барьж аваагүй учраас салбарын сайд нь хүссэн үедээ энэ бол манай улсын чухал асуудал гэж хууль өргөн барьдагтай холбоотой гэж үзэж байна.
Аливаа зүйлийг хааж боох тусам улам эмх замбараагүй байдал үүснэ. Ядаж ард түмнийхээ үг хэлэх эрхийг нь хэвээр үлдээх ёстой гэсэн байр суурийг АН баримталж байгаа.
- Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Ерөнхийлөгч хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих ёстой. Магадгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бантсандаа хориг тавьж, "Ард түмнийхээ талд байгаа шүү" гэж реклам хийх байх.
- Үндсэн хуулийн цэц Монголд хамгийн хүчгүй, эрх мэдэлгүй, шүдгүй арслан шиг газар болсныг бүгд мэдэж байгаа. Сэтгүүлч нар, судлаачид, иргэд маань гэнэн хандаж байна. Үндсэн хууль энэ асуудлыг шийдэж чадахгүй.
Кибер, цахим гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөлд нь 15 хүн байна гэж заажээ. Үүнийг Ерөнхий сайд, ЦХХХ-ны сайд, ТЕГ-ын дарга ахлах юм байна. Тэд иргэдийг жагсаал цуглаан хийж байхад "Үндэсний аюулгүй байдалд халтай болж хувирлаа" хэмээн шийдвэр гаргана.
Мөн яамны дэргэд олон нийтийн хэлтсийг байгуулж, энэ хүний контент хүний эрх зөрчсөн, энэ нь хүнийг гүтгэсэн гэж шүүх юм байна. Шүүх нь хаана байгаа юм. Үүнийг яаж хянах уу, байгууллага нь хэрхэн ажиллах талаар ямар нэг зохицуулалт хуульд алга.
Хаврын жагсаал цуглаан, ирэх жилийн сонгуульд зориулан боловсруулсан энэ хууль хүний эрхийг уландаа гишгэж, үнэгүйдүүлж байна" гэж ярилаа.
-
12 цаг 21 мин
-
12 цаг 31 мин
-
18 цаг 15 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин