Тус гэрээ байгуулагдсанаар амьгүй донор буюу тархины үхэлтэй донороос эрхтэн, эд шилжүүлэн суулгах эмчилгээний хүрээнд хамтран ажиллах, тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.
2019 онд энэхүү гэрээг анх Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын төвтэй хамтран байгуулж 225 тархины үхэлтэй боломжит донор илрүүлэн, 25 бодит донороос 33 хүнд бөөр, 22 хүнд элэг, 150 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгаж, 55 хүний амь насыг аварч, 150 гаруй хүний амьдралын чанарыг дээшлүүлсэн байна.
Энэ жил Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Дархан нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран ажиллах гэрээг шинээр байгуулаад байна.
Цаашид аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран ажиллах гэрээг байгуулахаар ажиллаж байна гэж Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.
-
12 цаг 12 мин
-
12 цаг 23 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин