Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбайн хальтиргаа, гулгааг арилгаж, цас мөс цэвэрлэх аяныг улсын хэмжээнд 2022 оны арвханхоёрдугаар сарын 22-ноос 2023 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгууллаа.
Энэ хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудаар нийслэлд 126 га, орон нутагт 59 га, нийт 185 га талбайн цас, мөсийг цэвэрлүүлсэн байна.
Аяны үр нөлөө, цар хүрээг өргөжүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс хоёрдугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд “Халтиргаагүй орчин, хариуцлагатай байгууллага” уриалгын хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудыг энэ уриалгыг дэмжин, хамтран ажиллаж, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд зорчих боломжийг бүрдүүлэх ажилд нэгдэхийг уриаллаа.
-
11 цаг 10 мин
-
11 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин