АИ-92 шатахууны гаалийн албан татварын хэмжээг энэ сарын 30-наас ирэх оны нэгдүгээр сарын 1-ны өдөр хүртэл тэглэхээр шийдвэрлэлээ
Үйл явдал
/
2023-01-26

Импортолж буй АИ-92 октантай авто шатахууны гаалийн албан татварын хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 30-наас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл тэг хувиар тогтоох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргажээ. 

Дотоодын зах зээлд борлуулж байгаа авто бензин, дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.