Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарын санаачлагаар, сар шинийн баярыг угтсан “Амар байна уу 2023” ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Статистикийн хорооны тооцоогоор сар шинийн баяраар гадагшаа 900 тэрбум төгрөгийг урсгадаг гэсэн тооцоо гарчээ.Тиймээс үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна. "Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд 1000 аж ахуйн нэгж, байгууллагын 15-20 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРГҮЙГЭЭР хүргэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг иргэддээ олгож буй үзэсгэлэн нь шинэ 100 айл төвд 2 сарын 20 хүртэл үргэлжилнэ.
Тус үзэсгэлэнг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Бизнес инновац хөгжлийн газар, Нийслэлийн жижиг, дунд, үйлдвэр үйлчилгээг дэмжих төв зэрэг гурван байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.
Өвөрхангай аймгаас оролцож буй модон эдлэл урладаг "Өв ур 999" брэнд нь бэлэг дурсгалын зүйлс, модон эдлэл үйлдвэрлэдэг. Үзэсгэлэнгээр хүмүүс их ирж худалдаа наймаа сайн байна. Ихэвчлэн модон цар таваг худалдан авч байна гэж Х.Пүрэвдулам ярилаа.
Баянөлгий аймгаас нутгийнхаа онцлогийг шингээсэн бүтээгдэхүүнүүдээ дэлгэжээ. Үнийн хувьд эдгээр цүнхнүүд 30,000 төгрөгөөс эхлэж байсан бөгөөд түрээс төлөхгүй байгаа учир үнээ буулгасан талаараа дурдаж байлаа.
"Дуут урлан" компаний захирал Д.Баярхуяг нь энэхүү бүтээлүүдээ цэвэр алт, мөнгөөр урладаг. Тэрээр монголынхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлэх агуу их үйлсэд чимээгүйхэн хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Энэ өв соёл шингэсэн бүтээлийг маань аав, ээж, эмээ, өвөөдөө бэлэглэж үе дамжин нандигнан хэрэглээсэй гэж хүсэж байна гэлээ.
Энэхүү зургийг Монголын урчуудын хорооны гишүүн зураач Александр Баасансүрэн ноолуур дээр зуржээ
Байшин орон сууцанд ихэнхи нь амьдардаг болсон энэ үед өв уламжлалаа мартахгүй санаж байнга харж байх боломжийг энэхүү эсгий гэр олгож байна
"Уран бичлэг" Galligraphy нь Монгол бичгээр таны хүссэн зүйлийг уран сайхнаар бичиж өгнө.
Сэлэнгэ аймгаас оролцож байгаа "Хөвчит нум" нөхөрлөлд М.Болдбаатар нь нум сум урладаг.
Манай нум сум нь эрт дээр Чингисийн үеэс уламжлагдаж ирсэн аргаар хэсэг бүрийг нь гараар хийдгээрээ онцлогтой. Нум сумыг ихэвчлэн харвах сонирхолтой хүмүүс авдаг ч айл гэрт байхад хэр хэл амын эсрэг бэлгэшээлтэй сайн юм хэмээн М.Баярмаа ярилаа
Монголын үндэсний музейн зүгээс энэхүү үйл ажиллагааг дэмжиж оролцон мөн өөрсдийн "Монгол гэр", "Монгол наадгай", "Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал-Халх", "Уламжлалт ааруул" музейн боловсролын хөтөлбөрүүдээ олон нийтэд нээлттэй толилуулж байгааг мэдээллээ.
Монгол үндэсний хувцас, гоёл чимэглэл өргөн сонголттой худалдаалагдаж байна.
Хүнсний хэсгээр зочилцгооё.
Биднийг очиход хүнсний тасаг хөл хөдөлгөөнтэй байлаа.
Хэвийн боов ерөнхийдөө нэг ширхэг нь 4500-6500 төгрөгийн хооронд байна.
"Мөнх ундрам хүнс" ХХК нь "Язгууртан", "Торгууд гүрмэл", "Алтан арвай" зэрэг ул боовнуудаа худалдаалж байна.
-
10 цаг 19 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин