"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг АВЛИГЫН МӨНГӨӨРӨӨ орон сууцны хороолол бариулсан байж болзошгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-01-27

Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь Таван толгойн орд газарт хөрс хуулалт, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаас их хэмжээний хахууль авч улмаар хахуульд авсан мөнгө нэр бүхий хуулийн этгээдийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ашиглах эрхтэй 4.6 га талбай бүхий газарт спортын цогцолбор, орон сууцны барилгын ажлыг эхлүүлж тухайн барилгын ажилд хахуульд авсан мөнгөө зарцуулж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, зорилгоор өөрчилсөн. Албан тушаалтан хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.69.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.