Он гарснаас хойш 149 хүүхэд чарганаас унаж гэмтжээ
Үйл явдал
/
2023-01-29

2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ГССҮТ-д цас мөсөн дээр халтирч, унаж гэмтсэний улмаас яаралтай тусламж авсан үйлчлүүлэгчийн тоо 1541 байна.
Түүнчлэн чарганаас унаж гэмтсэн 221 үйлчлүүлэгч яаралтай тусламж авсан бөгөөд үүний 149 нь буюу 67,4 хувь нь 1-18 хүртэлх насны хүүхэд байна.
Тухайлбал 1-4 насны 15, 5-9 насны 63, 10-14 насны 60, 15-17 насны 11 хүүхэд чарганаас унаж гэмтжээ.

Унаж гэмтэх нь нийт осол гэмтлийн дунд хамгийн түгээмэл тохиолддог ба улсын хэмжээнд жил бүрийн осол гэмтлийн шинэ тохиолдлын 35-40 хувийг эзэлж, тэргүүлэх шалтгаан болж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2018-2022 онд унаж гэмтсэний улмаас тусламж үйлчилгээ авсан хүний тоо 279.402 бөгөөд жилд дунджаар 55.880 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь нийт осол гэмтлийн 45.30 хувийг эзэлж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.188.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.