О.Мөнхсайхан: Санал асуулгад Үндсэн хууль шинээр батлах агуулга ороогүй
Үйл явдал
/
2023-01-29

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн О.МӨНХСАЙХАН:

Зөвлөлдөх зөвлөгөөний асуулт гаргаж байгаа эх сурвалж нь бид нар биш. Өмнө нь хийгдсэн хурал, чуулган, судалгаа мөн нэмэлтээр ирсэн 150 гаруй байгууллагын санал дээр тулгуурлаж эдгээрийг томьёолох, боловсруулах ажлыг хийж байгаа. Шинэ үндсэн хууль болон, хоёр танхимтай болох гэх мэт саналууд чуулган дээр хөндөгдсөн. Зөвлөлдөх зөвлөгөөний хувьд маш олон судалгааны үр дүнд шинэ Үндсэн хууль батлах гэх асуудлыг оруулсан байсан ч энэ нь хасагдсан. 1992 оны Үндсэн хууль бол ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, хүний эрхийг бүхэлд нь хамгаалсан хууль. Чимэд багшийн хэлснээр  “Алганд багтсан Монгол улс” тиймээс Үндсэн хуулиа бүхэлд үгүйсгээд шинээр батлах нь хууль зүйн хувьд байх боломжгүй.

Монгол улсын Үндсэн хуулиар зөвхөн нэмэлт өөрчлөлт оруулах, Үндсэн үзэл баримтлалыг тодруулсан тодруулгыг хийх боломжийг л олгосон байдаг. Зөвлөлдөх санал асуулгын тухай 2017 оны хууль, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Үндсэн хууль гэх хуулиуддаа захирагдаж ажиллаж байгаа. Үндсэн хуулийг шинээр батлах тухай асуудлыг хянаж үзэх чиглэлийг байнгын хорооноос өгсөн. Үүн дээр томьололууд явж байгаад хууль тогтоомжийнхоо хүрээнд шинэ үндсэн хууль батлах тухай асуулт оруулаагүй. Харин Үндсэн хуульд нэмэлт, найруулга хийх шаардлага байгаа юу? Гэсэн ганц асуултыг оруулсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.12.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.