"Өргөө” амаржих газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан хэргийн шүүх хурал болно
Үйл явдал
/
2023-01-31

МҮХАҮТ-д

09:00 цагт "Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалт эхэлнэ.

Төрийн ордны 2 давхарт 

12:00 цагт Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болох талаар мэдээлнэ.

Үндэсний номын санд

15:00 цагт ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнд гүйцэтгэсэн БНМАУ:Социализм ба Бурханы шашин” сэдэвт суурь судалгааны төслийн ажлын үр дүнд хэвлэсэн “БНМАУ:Социализм ба буддизм (1944-1992), “БНМАУ: Социализм ба Бурхны шашин (аман түүх) бүтээлийн нээлт, шүүмж хэлэлцүүлэг болно. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд

14:30 цагт ”Өргөө” амаржих газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан хэргийн шүүх хурал болно.

Төрийн ордонд

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.205.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.