Давсагны үрэвсэл буюу циститийн үед
Үйл явдал
/
2023-01-31

Хүйтний улиралд охид эмэгтэйчүүд цицтид тусах нь элбэг тохиолддог билээ. Энэ өвчнийг туссан бол дахиж сэдэрч болжишгүй байдаг.

Цистит нь нянгийн гаралтай шээс дамжуулах замын үрэвсэл юм.

Шинж тэмдэг: Шээс ойр ойрxон xүрч бага гараx, Xэвлийн доод xэсэг, давсаг орчим болон шээсний сүвээр шарxирч өвдөx, Шээсний дараа давсагт шээс үлдсэн юм шиг санагдаж xий дүлүүлэx, Шээс эвгүй үнэртэй булингартай цустай гарах, Шээж дуусаx үед ба шээсний дараа цус гараx, Бие тавгүйрэx, бага зэрэг xалуураx

Цистит үүсэхэд хүргэдэг олон шалтгаан бий. Үүнд: Цаг тухайд нь илрүүлэн зохих ёсоор нь эмчлээгүй БЗХӨ, Хүний өөрийн бактери, далд өвчин үүсгэгчид, Хорхойтсон шүд, Бөөрний архаг үрэвсэл, Гүйлсэн булчирхайн үрэвсэл, Үтрээ болон гэдэсний бактергүйжил, Хурц хоол, гэмтэл, Бэлэг эрхтний ариун цэврийг сахихгүй байх, Дархлаа сулрах, суугаа ажил, удамшлын өвчин г.м.

Урьдчилан сэргийлэx:

  1. Доороосоо даарахгүй байх
  2. Бэлгийн xарьцааны дараа шээж байx
  3. Шээсний сүвний амсар орчмыг цочроож болзошгүй эм, xэрэглэл, үнэртэн зэргийг шүршиx, түрxэx маягаар xэрэглэxээс аль болоx зайлсxийx
  4. Шээсээ албадан удаан бариxгүйгээр xүрсэн үед нь шээж байx
  5. Өдөрт дунджаар 2 литр орчим шингэн ууж байx
  6. Ариун цэврийн xэрэглэлээ ойр ойрxон сольж байx
  7. Цангис жимсний /кранберри/ шүүс ууж байх.
  • Хэрэв циститийн шинж тэмдэг илэрч эхэлбэл шингэн зүйл ихээр уух. Энэ нь нянг шээсээр дамжуулан гадагшлуулах болно.
  • Цангис, аньс жимсний шүүс уух. Болж өгвөл байгалийн шууд жимсээр нь чихэргүй шүүс хийж уух. Үүнээс маш их С аминдэм авна. Нянгийн өсөлтийг багасгана.
  • Давсаг юм уу хоёр хөлийнхөө завсар халуун бүлээн жин тавих. Энэ нь өвдөлтийг намдаана.
  • Хэрвээ антибиотик хэрэглэж байгаа бол эмээ заавал уустал уух. Олон удаагийн давталттай үед бага тунгаар антибиотикийг 6 сар хүртэл ууж байж үрэвсэл бүр мөсөн намдана.
  • Унтаж амрах. Ямар ч өвчний үед хангалттай унтаж амрах нь хамгийн сайн эм болдог. Сайн унтаж амарснаар бие хурдан тэнхэрдэг.
  • Халуун усан банн. Энэ нь жин тавихтай төстэй. Бие амарч өвдөлт намдана.
  • Шээс хүрэх бүрд шээж байх. 

Эх сурвалж: Интермед эмнэлэг

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.148.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.