“ТОСК” ТӨХХК хөгжлийн банкны зээлээ бүрэн төлж барагдуулжээ
Үйл явдал
/
2023-01-31
Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан төрийн болон хувийн компаниудын дуулиан шуугиан өнөөдөр ч намжаагүй байна.
Тус банкны өндөр дүнтэй зээлүүдийн дунд төрийн өмчийн нэлээд хэдэн компани бий. Тэдний нэг нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК.

Хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлого, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хувьцааг нь 100 хувь төр эзэмшдэг тус компани Хөгжлийн банкны өр зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.

Тодруулбал, “Буянт-Ухаа 1, 2” төслийн санхүүжилтийн зээл, зээлийн хүү тэглэгдэж, “Шинэ Яармаг” төслийн зээл үл хөдлөх эд хөрөнгөөр төлөгдсөнөөр “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Хөгжлийн банк дахь 272.2 тэрбум төгрөгийн өр бүрэн тэглэгджээ.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь зээлийн өр төлбөрөө бүрэн тэглэснээр иргэдийн 109 орон сууц, 112 авто зогсоол Хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлөгдөж, иргэд орон сууц, авто зогсоолоо өмчлөхийн зэрэгцээ эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болж байгаа юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.38.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.