Өнөөдрийн байдлаар "Зөвлөлдөж шийдье" санал асуулгын эхний шатад 1,150 иргэн оролцсон байна
Үйл явдал
/
2023-01-31

Зөвлөлдөх санал асуулгын эхний үе шат энэ сарын 26 нд Улс орон даяар эхэлсэн бол хоёрдугаар сарын хоёрныг хүртэл үргэлжлэх юм. Санал асуулгын мэдээллийг нэгтгэх, тайлагнах ажлыг үндэсний Статистикийн хороо хариуцаж авчээ.

Статистикийн хорооны тооллого өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд: Өнөөдрийн байдлаар 1570 хүнээс 1150 хүн оролцоод байна. Ойролцоогоор 73 хувьтай явж байна. 1570 хүнийг сонгосон арга маань "түүврийн арга" гээд статистикын том том судалгаа хийдэг арга байгаа.

Тусгайлан бэлтгэсэн мэдээлэл цуглуулагчид 157 цэгт ажиллаж, сонгогдсон 1,570 иргэнтэй биечлэн уулзаж, санал асуулгыг авч байна.

Зөвлөлдөх санал асуулга хоёр үе шаттай.

  1. Эхний шатанд иргэдэд санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр асуулгын хуудсаар саналыг нь авахаар болжээ.
  2. Хоёрдугаар шатны мэдээлэл цуглуулалтыг хоёрдугаар сарын 13-14-нд зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулна. Ингэхдээ нэгдүгээр шатанд оролцсон иргэдийн 50-иас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгох юм байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.162.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.