Я.СОДБААТАР: Ерөнхийлөгч сошиал орчны хууль болон дагалдах дөрвөн хуульд хориг тавилаа
Үйл явдал
/
2023-01-31

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.СОДБААТАР: Монгол улсын Ерөнхийлөгч өөрт оногдсон эрхийнхээ хүрээнд  Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдах дөрвөн хуульд бүхэлд нь хориг тавих шийдвэр гаргасан. Аливаа хуулийг батлахдаа тухайн хуульд эрх ашиг нь хөндөгдөж буй бүх оролцогчдын санаа бодлыг тусгах ёстой ч энэ хуульд ард иргэдийн санаа бодлыг тусгаагүй.

Энэ хуульд бүхэлд нь хориг тавьж байгаа ч олон нийтийн сүлжээнд маш их гэмт хэрэг гарч байгаа нь үнэн. Засгийн газар энэ чиглэлд анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тиймээс энэ чиглэлээр олон нийтийн санаа бодлыг тусгаж олон улсын жишигт нийцүүлж арга хэмжээг авч ажиллана.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг дагалдан таван хуульд хориг тавигдаж байна.

ҮАБЗ-ийн хурлаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиудтай холбогдуулан ямар нэг шийдвэр гаргаагүй.

Хуулиудад бүхэлд нь хориг тавьж байгаа нь цахим орчинд явагдаж байгаа хууль бус зүйлүүдийг зөвтгөж байгаа юм биш.

Олон нийтийн сүлжээнд гарч байгаа хууль бус зүйлүүдийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр олон арга хэмжээг хийх зайлшгүй шаардлага гарч байгаа. Гэхдээ Үндсэн хууль, хууль тогтоомжийн болон холбогдох хуулийн хүрээнд хуулиа батлах ёстой. 

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавьсан учир заалт бүрээр байр сууриа илэрхийлэх боломжгүй. 

Гуравдугаар сарын 15-нд УИХ-ын хаврын чуулган  эхэлнэ. Хаврын чуулган эхэлснээс 14 хоногт энэхүү хоригийг хэлэлцэх ёстой. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж буй тул хоёрдугаар сарын 1-нээс хууль хэрэгжих хугацаа нь түдгэлзэнэ, хэрэгжихгүй.

Агаарын бохирдлын асуудлыг Засгийн газар хариуцдаг.

Хувь хүний эрх, эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдахыг Үндсэн хуульд заасан байдаг. Сошиал орчинд байр сууриа илэрхийлэхдээ энэ заалтуудыг онцгой анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.125.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.