Өнөөдөр Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, дүүргийн Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос авч хэрэгжүүлж буй богино, дунд хугацааны бодлогоо товч танилцуулсан байна. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэл бууруулахад хамтран ажиллах ямар боломж бололцоо байгаа тухай дүүргийн Засаг дарга нарын санал хүсэлтийг салбарын сайд сонслоо.
Тухайлбал, Сар шинийн үзэсгэлэн худалдаа, тэмдэглэлт өдрүүдийн арга хэмжээг харьяа дүүрэгтээ зохион байгуулдаг байх. Аль болох нэг газар, нэг чиглэлд олон нийтийн зорчилт хөдөлгөөн бий болгохгүй байхад анхаарч ажиллах. Дүүргүүдийн томоохон худалдааны төвүүд орц гарц, зогсоолын асуудлаа боломжоороо шийдэж,санаачилгатай ажиллах, мэргэжлийн байгууллагуудтай хамтрах. Авто замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, цас мөсөө дор бүр нь тогтмол цэвэрлэдэг байх. Дүүрэгт ажилладаг төрийн албан хаагчдыг амьдран суудаг харьяа дүүрэгт нь шилжүүлэн ажиллуулах боломжийг судлах зэргээр төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хийгдэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.
Түгжрэл бууруулах чиглэлд зарим дүүргүүд санаачилга гарган ажиллаж буйгаа танилцууллаа. Худалдаа, үйлчилгээний томоохон төвүүд байдаг Баянзүрх дүүрэг л гэхэд 24 цагийн үйлчилгээний газруудыг бий болгохоор болжээ. Цайз захаас Сансарын тойрог хүртэлх зам дагуу байрлаж байгаа авто машин засварын газруудыг шөнийн цагаар ажиллуулах санаачилга гаргаад явж байгаа юм байна. Хэрэв энэ арга хэмжээ ажил хэрэг болбол машин засвараар үйлчлүүлэхээр дараалал үүсгэдэг өнөөдрийн байдал бага ч гэсэн цэгцрэх үр дүн гарна гэж БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнх онцоллоо.
Мөн Намъяанжүгийн гудамжны худалдаа, үйлчилгээний төвүүдийг ч шөнийн үйлчилгээнд шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж буй мэдээллийг танилцууллаа. Энэ мэтээр дүүргийн удирдлагууд төвлөрөл сааруулж, түгжрэл бууруулах чиглэлд онцгойлон оролцож, хамтрах талаар санал солилцлоо.
Өнөөдрийн уулзалтаар яригдсан дээрх ажил, арга хэмжээнүүдийн тухай үр дүнгийн мэдээллийг ирэх гуравдугаар сард Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны хуралд танилцуулахаар боллоо.
-
9 цаг 33 мин
-
15 цаг 16 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин