2022 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Үйл явдал
/
2023-01-31

2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Татварын ерөнхий газраас мэдээллээ. 

Буцаан олголтын талаар Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал: НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулахад хувь нэмрээ оруулж, худалдан авалт бүрдээ төлбөрийн баримтаа авч, баримтаа баталгаажуулдаг иргэддээ баярлалаа.

Сангийн сайдын 2020 оны "Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олголтыг олгох журам"-ын дагуу Монголын татварын алба буцаан олгох саналыг нэгдүгээр сарын 25-ны дотор Сангийн яаманд хүргүүлснээс ажлын 20 хоногт буюу хоёрдугаар сарын 21-ний багтан санхүүжилтийг шийдвэрлэх зохицуулалттай" гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.205.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.