Хэрэглэгчидийг төхөөрөмжөө засах боломжийг олгохгүйн тулд технологийн компаниуд хичээж байна
Гар утасны батарей муудвал өөрөө тэр даруй солиод л болчихдог байсан өдрүүдийг санаж байна уу? Харин өнөө цагт бараг бүх цахилгаан төхөөрөмжийг засварлахад шинийг худалдаж авахаас ч илүү зардал гардаг болжээ.
Технологийн компаниуд хэрэглэгч өөрөө байтугай засварчид төхөөрөмжийг нь задалж, эд ангийг нь сольж, програм хангамжийг нь өөрчлөхөд улам хэцүү болгож байна.
Ийнхүү эвдэрсэн бүтээгдэхүүн зүгээр л хаягддаг болсноор хортой хог хаягдал шинээр бий болж, хэрэглэгч заавал шинэ бүтээгдэхүүн худалдаж авснаар байгаль орчинд үзүүлэх шууд бус нөлөөлөл ч нэмэгдэж байгаа аж.
Apple, Google, Microsoft, Tesla зэрэг томоохон компаниуд хэрэглэгчдэд төхөөрөмжөө өөрөө засварлах эрхийг олгох хуулийн эсрэг лоббидохдоо үйлдвэрлэлийн нууцыг задруулна, гуравдагч талд хувийн мэдээлэлд хандах боломжийг олгоно, хэрэглэгчийн аюулгүй байдалд эрсдэл учруулна гэсэн шалтгаануудыг онцолдог.
Нэг жишээ дурдахад, Apple компани 2017 онд Небраска мужид дээрх хуулийн төслийг эсэргүүцэхдээ тус мужийг "хакеруудын диваажин" болно гэж мэдэгдэж байв. Харин шүүмжлэгчдийн үзэж байгаагаар тэдний ийнхүү эсэргүүцэж байгаа шалтгаан нь засвар үйлчилгээний чөлөөт зах зээл компаниудыг ажлын үнэлгээг бууруулж, шинэ бүтээгдэхүүний борлуулалт сулрахаас болгоомжилсонтой холбоотой аж.
Эх сурвалж: Bloomberg tv Mongolia
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.124.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин