”Өргөө” амаржих газрын сувилагч тариа андуурч хийсний улмаас ХҮН НАС БАРСАН гэх хэргийн шүүх хурал хойшлогдлоо
Үйл явдал
/
2023-01-31

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд ”Өргөө” амаржих газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.

Шүүх хурлаас гарсан шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.УРТНАСАН: Шүүгдэгч Нарантуяад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч гэм буруугийн шүүхийг 2023 оны нэгдүгээр сарын 23-ны 14:30 цагт товлосон боловч иргэний хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн.

Мөн талуудаас гэрч, эмч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг тус тус хүлээн авч хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны 11:00 цагт товлосон байна" гэв.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.172.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.