Сүхбаатар дүүргийн удирдлагууд сүү, еэвэн, гоо сайхны тос авах 2,2 тэрбумын тендерээ ЦУЦАЛЖЭЭ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-02-01

Сүхбаатар дүүргийн дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар 2,2 тэрбумын үнийн дүн бүхий хоёр багц тендерийг цуцалжээ. Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 2022 оны 12 дугаар сард “Сар шинийн баярын ахмадуудад өгөх бэлэг” гэсэн багцын 1,3 тэрбумын тендер, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийнхээ одонтой ээжүүдэд хүндэтгэл  үзүүлэх зорилгоор 900 саяын тендерийг тус тус зарласан байсан нь олны анхааралд өртөөд байна.

Дээрх тендер зарласан нь Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан төсвийн мөнгөөр бэлэг дурсгал худалдан авахыг хориоглосон заалтыг зөрчсөн байна гэж үзсэн. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын дарга Б.Энхболдтой холбогдож тодруулахад “Бид дээрх тендерийг цуцалсан” гэсэн хариу өглөө

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.61.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.