Б.НАМУУН: Манай гэр бүл Хөгжлийн банкны зээлд ЯМАР Ч ХАМААРАЛГҮЙ. Бид ШҮҮХЭД ХАНДАНА!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-02-01

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гэр бүлийнхэн болох хүү Хүлэгт, охин Намуун, Номин нарыг Хөгжлийн банкны хэрэгт хамаатуулан гэрчээр дуудахаар болсон. Тэгвэл экс Ерөнхийлөгчийн гэр бүлийг төлөөлж охин Б.Намуун нь мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Манай гэр бүл Хөгжлийн банкы зээлд ямар ч хамааралгүй. Бид зээл аваагүй. Гэр бүлийн нэр хүндэд халдаж байгаа учраас ШҮҮХЭД ХАНДАНА” гэдгээ мэдэгдлээ.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл аваад түүнийгээ эргүүлж төлөөгүй аж ахуй нэгжүүдийг шүүхээр хэргийг нь шийдүүлэхээр явж байгаа. Харин УИХ-д уг асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж бүх зээлдэгч нарыг гэрчээр дуудаж нотлох баримтад тулгуурлан асуулт асууж буй. Энэ хүрээнд хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд  Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Төслийн удирдах хорооны дарга бөгөөд БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Эрдэнэбүрэн,  Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Халтмаагийн Баттулга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг дуудагдана. Шинэ төмөр зам төслийн хүрээнд Зам тээврийн сайд байсан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга байсан Д.Цогтбаатар, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин гэх мэт хүмүүс дуудагдана гэдгийг тэрбээр онцолсон.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.190.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.