Манай улсын байгаль цаг уурын эрс тэс нөхцөл байдлаас үүдэн эрчим хүчний хэрэглээ өвөл зуны улиралд зөрүүтэй байдаг. Тэгвэл эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгддэг өвлийн цагт тус зөрүүг нөхөх боломж нь усан цахилгаан станц юм. Өөрөөр хэлбэл цахилгаан эрчим хүч огцом нэмэгдэх үед хүч нэмэх боломжтой эх үүсвэр нь сэргээгдэх эрчим хүч.
Тэгвэл манай улсад хэрэгжиж буй нэгэн төсөл нь баруун гурван аймгийг хамарсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц юм. Уг цахилгаан станц нь 90 мгвт-ын хүчин чадалтай. Станц ашиглалтад орсноор баруун гурван аймаг эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдож ОХУ-аас импортлох эрчим хүчний биет хэмжээ буурах юм.
ОХУ-аас манай улс нэг квт-ц эрчим хүчийг 280-315 төгрөгөөр худалдаж авдаг. Тэгвэл тус усан цахилгаан станц ашиглалтад орсноор нэг дахин бага үнээр дотооддоо эрчим хүч үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Ингэснээр Алтай-Улиастай эрчим хүчний систем найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангагдаж цахилгааны доголдол үүсэх эрсдэлээс сэргийлнэ.
Эрдэнэбүрэн УЦС-ын төсөл нь орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байсан. Тэгвэл нутгийн иргэдтэй зөвшилцөж өрөмдлөг хийж эхэлжээ. Уг төсөл нь таван жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд баруун бүсийг найдвартай цахилгаан эх үүсвэрээр хангах стратегийн томоохон нөлөө бүхий бүтээн байгуулалт юм.
Эх сурвалж: Mongoltv
-
9 цаг 18 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин