Хөдөө орон нутагт ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлэх болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн:
"Гэр хорооллын дахин төлөвлөлт, агаарын бохирдол хотын түгжрэлд хамгийн гол нөлөө үзүүлж байгаа. Ойрын хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийг бууруулах талаар ажил хийнэ.
Хотын төлөвлөлтөд эрчим хүчний эх үүсвэр хүндрэлтэй асуудал. Ойрын хугацаанд Засгийн газраас түгжрэлийг бууруулахад ямар шийдэл гаргахаа зарлах байх. Яармагийн гүүр хүртэл хурдны зам барих төслийг судалж байна. Иргэдийн тав тухыг хангасан BRT автобусны үйлчилгээг нэвтрүүлэх, Дамбадаржаа, Чингэлтэйн гэр хорооллуудыг орон сууцжуулах, Сэлбэ голыг дагасан далан бариад дээр нь Дамбадаржаагаас Нисэхийг холбосон хурдны зам барих талаар ярьж байна. Эцсийн шийд гараагүй. Ийм маягаар гэр хорооллын төлөвлөлтүүдийг хийнэ.
ДЦС-IV-ийн урд талд Яармагийн гүүр, голын нөгөө талын хэсэгт гэр хорооллын дахин төлөвлөлт хийж шинэ хороолол барих төлөвлөлтүүдийг хийнэ.
Түгжрэл, утаатай холбоотой шийдлээ Засгийн газраас тодорхой зарлаад явах байх. Мөн ойрын үед яригдаад байгаа хулгай болон авлигын асуудлаар ч шийдвэр гаргаад зарлана" хэмээн ярилаа.
-
9 цаг 12 мин
-
14 цаг 56 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин