Удаан хугацаагаар нойргүй явах нь сэтгэцэд нөлөөлдөг
Үйл явдал
/
2023-02-02

НОЙРГҮЙДЛИЙН  ҮР ДАГАВАР

Хүний бие махбодийг машинтай харьцуулбал 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Машинд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд техникийн үйлчилгээ үзүүлдэг бол хүний бие унтаж амарснаар тус үйлчилгээг авдаг. Бие махбодь унтаж амрах хугацаанд өөрөө өөрийгөө сэргээн, эрх хүчээ нөхдөг. Нойр нь ой тогтоолт, ямарваа нэгэн зүйлийг хүлээн авах чадамжийг дээшлүүлэхээс гадна тухайн өдрийн турш эрч хүчтэй байж, бие махбодийн цэвэрлэх үйл ажиллагааг давхар дэмждэг. Унтаж амрахад хугацаа болон орчин маш чухал гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга бол сайн унтаж амрах юм. Тухайлбал:

  • Оройн 21.00 – 00  – хүний биеэс хорт бодисыг гадагшлуулах процесс явагддаг ба тунгалгийн системийн үйл ажиллагаа эрчимтэйгээр явагдаж, дархлааны систем сайжирдаг.
  • Оройн 23:00 – 1.00– цагийн хооронд элэгний үйл ажиллагаа явагдаж, элэг үр дүнтэйгээр өөрөө өөрийгөө цэвэрлэж байдаг. Тухайн үед эсийн өсөлт 8 дахин хурдан явагдсанаар арьсны эсийн нөхөн төлжих чадвар эрчимтэйгээр явагддаг.
  • Шөнө дундаас – 4.00–  Ясны чөмөг цусны улаан эсийг үйлдвэрлэдэг.
  • 00.00 – 3.00: – Цөсний хоргүйжүүлэх үйл ажиллагаа явагддаг.
  • 00.00 – 5.00: – Уушиг нь өөрөө өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагааг эрчимтэйгээр явуулдаг.

Нойргүйдлийн шинж тэмдэг

Нэг ба түүнээс дээш сарын хугацаанд 7 хоногт 6 – аас бага цагаар унтах, унтахын өмнө 30 минут ба түүнээс дээш хугацаа зарцуулах нь нойргүйдлийн түгээмэл шинж тэмдгүүд юм. Мөн шөнийн цагаар сэрүүн унтах, сэрэх, өглөө нойрмог байдалтай байх, өдрийн цагаар ядрах, нойр хүрэх, цухалдангуй байх, сэтгэл зовних, сэтгэл гутралд орох, төвлөрөхөд хүнд байх, ой тогтоолт муудах, толгой өвдөх, дотор эрхтэн зовиурлах зэрэг шинж тэмдэг илэрдэг

“Хүн байгалиас өгсөн өгөгдлийн дагуу оройн 22 цагаас унтаж өглөөний 6 цагаас босвол амьдралын зөв хэмнэлд орно. Гэхдээ ажлын онцлогоос шалтгаалах буюу шөнийн ээлжийн цагдаа, эмч болон бусад ээлжийн ажилтай  хүмүүсийн хувьд эрүүл мэндийн хувьд асуудалтай болж байгаа гэсэн үг. Хэзээ ч шөнийн нойрыг өдрийн цагаар унтаад нөхөж авна гэдэг ойлголт байхгүй. Өдөр хэдэн цагаар унтсан ч бие дэх даавар бодисын солилцоонууд шөнөөр хүний биед ихээр явагддаг.

72 цагаас дээш нойргүйдэлтэй явах нь сэтгэц болон тархины танин мэдэхүйн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Мөн нойргүйдэлтэй удаан явах нь аль ч насны хүмүүсийг даралт ихсэх эмгэгт хүргэдэг. Энгийн үеийн даралд 1-2 хоногтоо буурдаг бол нойргүйдлээс үүдэлтэй даралт ихсэлт нь хэдэн долоо хоног, сараар үргэлжлэх аюултай. 

Хамгийн зөв нойр авах стандарт цаг нь найман цаг байдаг. Түүнээс илүү унтаж болохгүй бага унтаж болохгүй. Илүү унтах нь мөн  сэтгэл гутралд орох толгой өвдөх, тархины үйл ажиллагаанд  нөлөөлж хөгшрөх явцыг түргэсгэдэг зэрэг олон эрсдэлийг үүсгэдэг"

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.181.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.