ХААН БАНК: Манай нэрээр хэрэглэгчид рүү илгээсэн мессэжийг шалгуулж байна
Үйл явдал
/
2023-02-03

"Хаан" банк системийн шинэчлэл хийж байгаа тул линкээр орж мэдээллээ баталгаажуулна уу гэх мессэжээр хандалт хийж болохгүйг анхааруулсаар байна.

Энэ талаар Хаан банканд хандаж ямар учиртайг лавлахад “Хаан банкнаас хэрэглэгчид рүү системийн шинэчлэлтэй холбоотой ямар ч мэдээлэл илгээгүй. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 1-нд гарсан тус асуудлыг шалгуулах хүсэлтээ өгсөн. Мессеж очсон иргэд хандалт хийхгүй байхыг анхааруулж байна. Банкнаас илгээж буй мэдээлэл биш учраас аюулгүй байдлаа хангахыг холбогдож тодруулсан иргэдэд зөвлөж байгаа. Бид тухайн асуудлыг шалгуулсны дараа албан ёсны тайлбар өгөх болно” гэж хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.28.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.