Монгол орны шинэчилсэн атласыг БШУЯ-ны сайд Л.Энх-Амгаланд хүлээлгэн өгчээ
Үйл явдал
/
2023-02-03

Шинжлэх ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн “Монгол Улсын Үндэсний Атлас” бүтээлийг шинэчлэн боловсруулах ажлыг 2018 оноос эхлүүлэн дөрвөн жилийн хугацаанд боловсруулалт, шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлэн 2022 онд эцэслэн гаргасан бөгөөд тус бүтээлийг шинэчлэх, хэвлүүлэх ажлыг БШУЯ-наас дэмжин ажиллажээ.

Байгалийн нөөц, түүх археологи, хүн ам, нийгэм, эдийн засгийн талаарх сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүд, статистик тоо баримтыг өргөн цар хүрээтэй багтааж монгол болон англи хэл дээр бэлтгэснээрээ онцлог

“Монгол Улсын Үндэсний Атлас” бүтээл нь гурав дах удаагаа шинэчлэгдэж байгаа бөгөөд нийт 246 сэдэвчилсэн зураг, судалгааны үр дүн, эрдэм шинжилгээний 30 орчим байгууллага, 160 гаруй эрдэмтэн, судлаачид оролцон ажилласан үндэсний хэмжээний бүтээл юм.

 




Тус бүтээл нь манай орны байгалийн нөхцөл нөөц, түүх археологи, хүн ам, нийгэм, эдийн засгийн талаарх сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүд, статистик тоо баримтыг өргөн цар хүрээтэй багтааж, тэдгээрийг зураг зүйн дүрслэлийн аргуудаар үзүүлэн монгол болон англи хэл дээр бэлтгэснээрээ онцлог болсон юм.

“Монгол Улсын Үндэсний Атлас” бүтээлийн дээжийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд тус бүтээлийн ерөнхий редактор, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Доржготов, орлогч редактор Доктор Д.Баттогтох, Үндэсний атласын редакцын зөвлөлийн дарга ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Редакцын зөвлөлийн орлогч дарга ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) А.Дашцэрэн нар гардуулан өглөө.

Тус бүтээлийг олон нийтэд түгээх, шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг олгох зорилгоор цаашид цахим болгох боловсролын салбаруудад хэвлүүлэн түгээх тал дээр БШУЯ-аас дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.175.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.