Гал гарч нэг иргэн амь насаа алдаж, нэг иргэн угаартжээ
Үйл явдал
/
2023-02-03
Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 49 минутад "Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нийтийн байранд гал гарч байна" гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Дуудлага, мэдээллийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус дүүргийн хоёрдугаар хорооны нэгдүгээр гудамжны нийтийн байрны галлагааны өрөөнд гал гарч 50 настай, эмэгтэй "О" нь угаартаж нас баран, 19 настай, эрэгтэй "М" угаартсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэж, тус цагдаагийн хэлтсээс гал гарсан шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд та бүхэн ашиглаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалалд хяналт тавьж, болзошгуй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.203.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.