Б.ЦЭГМИД: Уул уурхайн бүх ордоос иргэд ХУВЬ ХҮРТЭХ ЁСТОЙ
Үйл явдал
/
2023-02-03

Монгол Улсын 2.5 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 14.75 хувийг эзэмшиж байгаа. Гэтэл иргэд хөрөнгөө захиран зарцуулах, хяналтаа тавих бүх боломж нь хаалттай байсаар ирсэн. Тэгвэл иргэд өнөөдөр "Сар шинэ"-ээс өмнө 1072 хувьцааны ногдол ашгаа өгөхийг шаардаж жагслаа.

Иргэн Г.Хажидмаа:

“Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашгаа өгчихөөч гэж олон сар гуйж байна. Иргэд бүгд ирж жагсах хэрэгтэй. Бүгд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой жагсаал цуглааныг бид хувьчлахгүй. Бүгдээрээ хүрч ирээрэй хамтдаа ногдол ашгаа шаардъя”

Иргэн Б.Цэгмид:

“Үндсэн хуулийн 6.2-т Стратегийн ордуудын үр өгөөжийг иргэдэд хүртээнэ гэсэн заалт бий. Уг хуульд Стратегийн ордын дийлэнх хувийн үр шимийг ард түмэнд хүртээнэ гэсэн заалт бий. Ингэвэл ард түмэн эдийн засгийн эрх чөлөөнд хүрнэ. Монголын залуус хүсэл мөрөөдөлтэй болж Дэлхийн хөрөнгө оруулагч зах зээлд орох зам нээгдэнэ. Засгийн газрын 2007 оны 72-р тогтоолоор 54 орд байдаг гэсэн. Эрдэнэтийн дийлэнх хувь буюу 66 хувь ард түмний мэдэлд байх ёстой. Оюу толгойн дийлэнх хуь буюу 66 дээш хувь ард түмний мэдэлд байх ёстой. “Эрдэнэс Тавантолгой”-н дийлэнх хувь буюу 66-100 хувь нь ард түмний мэдэлд байх ёстой юм. Энэ хуулийхаа дагуу бид ногдол ашгаа авч чадах юм бол бүгд эдийн засгийн эрх чөлөөнд хүрнэ. Өр зээл байхгүй болно. Залуучууд өөрсдийн бизнесээ эхлүүлж чадна”

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.186.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.