Малчин эмэгтэйчүүдийн манлайлал” чуулган, Үндэсний зөвлөгөөн болно
Үйл явдал
/
2023-02-04

09.00 цагт: Төрийн ордонд:

Малчин эмэгтэйчүүдийн манлайлал” чуулган, Үндэсний зөвлөгөөн болно. 

10.30-12.00 цагт: Монголын Хэвлэлийн хүрээлэнд 

Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага, шударга ёс, хариуцлагын тогтолцоо, баталгаажилтын талаар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” нээлттэй, цуврал хэлэлцүүлгийн эхний уулзалт болно. 

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд 

“Чингис хааны Дэлхийн академ”-ийн ерөнхийлөгч П.Давааням Чингис хааны Аугаа их өвийг Монгол Улсад аугаа их хөрөнгө оруулалт болгон зөв нутагшуулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн хуульчлах “Мөнхийн санал”-ыг төрийн гурван удирдлагад хүргүүлэх талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

11.00 цагт:  “ЗМ” сонины үндэсний мэдээллийн төвд:

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг Сар шинийн баяраас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих талаар иргэдийн төлөөлөл мэдээлнэ.

11.00 цагт: Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд:

"Сар бүрийн 3: Цусаа бэлэглэх өдөр”-ийн 95 дахь удаагийн үйл ажиллагааг “Сэтгэлийн 1000 үйлс” ТББ-аас зохион байгуулна.

11:30 цагт: 3М" сонины үндэсний мэдээлийн төвд:

 “Ворлд плас” зэрэг компанийн гаргасан койны луйврын талаар хохирогчдоос мэдээлнэ. 

13:00-15:00 цагт: Сүхбаатарын талбайд:

Японы Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль орчны салбарт богино долгионы холбоогоор тоноглосон 30 автомашин  хүлээлгэн өгнө. Энд 21 сав газрын захиргааны дарга, байгаль хамгаалагч нар оролцоно. 

14.00 цагт: БШУЯ-нд

“Монголын Ардын болон гавьяат багш нарын холбоо” ТББ-аас Монгол Улсад дээрх эрхэм алдар цолоор шагнагдсан 860 гаруй хүмүүсийн түүхчилсэн намтар зургаар гаргасан номын нээлт болно.

14:00 цагт: Нийслэлийн “Хангарди” ордонд

 Улаанбаатар хотын ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон "Манай хороо, миний гудамж" аяны талаар мэдээлнэ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.81.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.