Монголын улаан загалмай нийгэмлэгээс 2022-2023 оны өвөл зудын өндөр, нэн өндөр эрсдэлтэй болон өвөлжилт хүндэрч буй 20 аймгийн нийт 2,250 зорилтот бүлгийн малчин өрхөд Бэлэн мөнгөний тусламж үзүүллээ.
Тодруулбал, 2022 оны 1-р сарын 31-ний өдрийн байдлаар Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн яаралтай тусламжийн сангаас Цаг уур, орчны шинжилгээний газраас 12-р сарын 1-ний өдөр гаргасан зудын эрсдэлийн зурагт өндөр болон нэн өндөр эрсдэлтэй гэж заасан 13 аймгийн 114 сумын зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд 370,300,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж (1 өрхөд 370,000 төгрөг) үзүүлсэн байна. Бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан иргэдийн нэрийн дансанд шилжүүллээ.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зудын нэн өндөр эрсдэлтэй Увс аймгийн Давст, Түргэн, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумын зорилтот бүлгийн 400 өрхөд нийт 148,120,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлэхээр тусламж хүртэгчдийг сонгож байна. Тусламж хүртэгчдийг сонгохдоо хонин толгойд шилжүүлснээр 50-500 хүртэл малтай, ган, зудын улмаас отроор явж байгаа, жирэмсэн эсвэл хөхүүл эмэгтэй, 18-аас доош насны 3 буюу түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, 18-аас доош насны 5 буюу түүнээс дээш хүүхэдтэй өрх гэх зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн тусламж олгож байна.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн тусламжийн товчоотой хамтран цагаанаар зудтай болон цагаанаар зудархуу байгаа 17 аймгийн 850 өрхөд 314,755,000 төгрөгний бэлэн мөнгөний тусламж үзүүлж байна. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос бэлэн мөнгөний тусламжийг гамшгийг хохирол багатай даван туулах, урьдчилан сэргийлэхэд хамгийн бодит, шуурхай тусламж гэж үзэж малчдад Хаан банкаар дамжуулан шууд олгож байна.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газраас 2023 он 1 дүгээр сард Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай аймагт зудын үнэлгээ хийлээ. Мөн энэ сард Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос зудын эрсдэлийн үнэлгээг хийхээр 2 төлөөлөгч ирж, Дорнод, Төв, Хэнтий аймагт ажиллаж байна. Зудын хариу арга хэмжээг яаралтай зохион байгуулах, хөрөнгө санхүүжилт босгох ажлыг Монголын улаан загалмай нийгэмлэгээс үргэлжлүүлэн хийж байна.
Эх сурвалж: Монголын улаан загалмайн нийгэмлэг
-
8 цаг 34 мин
-
14 цаг 17 мин
-
Өчигдөр 19 цаг 46 мин
-
Өчигдөр 19 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин