Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч нийтийн үйлчилгээний мэдээллийг танилцууллаа. Өнгөрөгч 14 хоногийн байдлаар тус төвд нийт 1002 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс бүртгэгдсэн гомдлын тоо 97, зөвлөгөө, мэдээлэл өгсөн 488, бүрэлдэхүүн байгууллагуудын мэдээлэл 406, зохицуулалт хийсэн ажил тав, олон нийтийн сүлжээгээр ирсэн зургаан гомдол байсныг тэрбээр танилцууллаа.
Өнгөрсөн 14 хоногт мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн болон гэр хороолол, орон сууцны хороолол дундах гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг, модны гэрлэн чимэглэлийн асалт, ашиглалт хариуцсан байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт явууллаа. Ингэхдээ зургаан дүүргийн 10 байгууллагын хариуцсан гэрэлтүүлэгт түүвэрлэн шалгалт хийж, 112 зөрчил илрүүлэн бүртгэлжүүлсэн бөгөөд холбогдох байгууллагуудад мэдэгдэн засварлах үүрэг өгчээ. Түүнчлэн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх чиглэлд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 121.5 тонн бодис, 109 тонн давс, 30 тонн хайрга, 50 тонн дайрга зарцуулсан байна.
Цаашид хүйтний эрч суларч байгаатай холбоотойгоор үерийн далан сувагт халиа үүсэж, айл өрх, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс үерийн далан сувгуудад урьдчилсан сэргийлэх үзлэг шалгалтыг тогтмол хийж, бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатайг Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-ын дарга Ц.Банзрагч онцолсон юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
8 цаг 18 мин
-
Өчигдөр 19 цаг 46 мин
-
Өчигдөр 19 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин