Мөнгөн ус худалдан борлуулахаар завдсан хэргийг илрүүллээ
Үйл явдал
/
2023-02-04

Энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Химийн хорт аюултай бодис болох “Мөнгөн ус”-ыг улсын хилээр нууцаар нэвтрүүлэн бусдад их хэмжээний мөнгөөр худалдан борлуулах гэж байсан Г, Б нарын үйлдлийг илрүүлэн хоёр кг мөнгөн усыг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэг юм.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн ус болон мөнгөн усны органик, органик бус нэгдлүүдийг “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалт”-д оруулж, Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.133.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.