Иргэн н.АДЬЯАСҮРЭН: Ногдол ашгийг ард иргэддээ АХИУХАН өгмөөр байна
Үйл явдал
/
2023-02-04
Цагаан сараас өмнө ногдол ашгаа авмаар байна.

Яагаад энэ асуудлаар явж байна гэхээр “Эрдэнэс таван толгой компани чинь ард түмний компани, ард түмэн мэдээлэл дутмагаасаа болж ногдол ашиг гэж мэдэхгүй байна. Үүнээс үүдэж холбогдох хүмүүс нь өгөхгүй байх санаатай бололтой.

С.Одонтуяа “залуучууд дунд халамж өгснөөр архидалд явагдаад байна” гэж хэлсэн, үгүй шүү дээ бүгд л амьдрахын төлөө хичээж явна. Ногдол ашгаа авбал бид нар өр зээлдээ л өгнө. Үндсэн хууль дээр байгаагаар 2013 оноос хойш ногдол ашиг өгөх ёстой байсан. Нэг удаа л ахмад настнуудад сая сая төгрөг олгосон. Бид нар ерөөсөө аваагүй. Эрдэмтдийн тооцоогоор нэг хүнд 100 сая төгрөг оногдох юм байна лээ. Тойргийн гишүүд өөрсдөө хувь хүртээд хөдөө орон нутгаар гурил будаа тараагаад явж байгаа. Энэ нь өөрсдөө улсаас бүтэн талх авчхаад ард иргэдэд талхныхаа хэлтэрхийг өгч байгаатай адал байна.

Та 1072 хувьцааны хэдэн ширхэг хувьцаа эзэмшдэг вэ? Ер нь шалгуулж үзсэн үү?

Монголчуудын хувьцаа бол үхмэл хувьцаа юм байна дээ, ногдол ашиг авахгүй, өөртөө байгаа хувьцааны нарийн тоог бол мэдэхгүй байгаа.

Ногдол ашиг авбал юунд зарцуулах вэ?

Өрөндөө л өгнө, одоо ордонд яригдаж байгаа юм нь бас л хусам долоолгох гэж байгаа юм шиг нэг сая, хоёр сая өгөх юм ярьж байна. Ард иргэддээ ахиухан өгчихмөөр байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.238.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.