Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.ГАНБАТ: Шуудхан хэлэхэд 1072 хувьцааны ногдол ашгийг тараах боломжгүй
Үйл явдал
/
2023-02-04

Эрдэнэс таван толгой компани санхүүгийн хувьд ногдол ашиг өгөх боломжгүй байна. Бондын төлбөр дөрвөн сард 400 тэрбум төгрөг, найман сард 500 тэрбумыг төлөх ёстой. Өр төлбөрүүд байна мөн нүүрс баяжуулах буюу угаах төсөл, усны төслүүд, төмөр замыг санхүүжүүлэх гэх мэт ажлууд байгаа.

Компани санхүүгийн тайлангаа гарсан уу?

Одоогоор гаргаад явж байна, Хоёр сард эцэслэж гарна үүний дараа аудит орж тайлан үнэн эсэхийг шалгаад явна.

Өр төлбөр ихтэй байгаа болон санхүүгийн тайлан гараагүй үед ногдол ашгаа тараа гэж шаардаж  байгаа нь нэг талдаа хууль зөрчиж нөгөө талдаа компаний үйл ажиллагааг доголдуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.36.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.