СУРВАЛЖИЛГА: "Иргэд бараа худалдан авах мөнгөгүй учраас үнийг нь асуугаад буцаж байна"
Үйл явдал
/
2023-02-04

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн Хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр 2023 оны хоёрдугаар сарын 21-нд тохиож байгаа. "Цагаан сар" болох гэж байгаатай холбогдуулан "Нарантуул" захыг зорьж буй иргэдийн тоо эрс нэмэгддэг. Энэ жилийн хувьд өргөн хэрэглээний бараа материалын үнэ, иргэдийн худалдан авалт хэр байгааг сурвалжиллаа.

“Нарантуул” зах, худалдаа эрхлэгч А.Мөнхбаатар:

Одоохондоо юм авах гэхээсээ илүү үнэ асуусан хүмүүс л их явж байна

Тайлбар байхгүй.

"Энэ жил иргэдийн худалдан авалт маш муу байна. Мөнгөгүй юм чинь аргагүй шүү дээ. Карантинд орохоос өмнө гайгүй байсан. Одоо бол хүмүүс мөнгөгүй болсон, дээрээс нь татвар их байна. Хувьцааны ногдол ашиг тараавал ард түмний худалдан авалт хамаагүй дээрдэнэ дээ. Манайх бөөний бараа зардаг. Өмнөх жилүүдэд маш сайн зарагддаг байсан ч энэ жил зогсонги байдалтай байна. Ядаж эм тариа, ус ундаа нь огцом өсөж байна. 2700 төгрөгийн үнэтэй кока –кола 4400 болсон байна. Энэ их үнийн хөөрөгдөлд иргэд туйлдах нь аргагүй шүү дээ.

Тайлбар байхгүй.

 

Манайх бараагаа Хятад, Солонгос, Турк, Чехээс худалдан авдаг. Ер нь 5000-аас л дээш үнэтэй бараа зарж байгаа. Цагаан сарын өмнөх долоо хоногоос иргэд эрс нэмэгддэг. Гадаа талбайд гараад 10 гаруй хонож байна. Бид нар дотроо лангуутай учраас лангуун дээрээ нэмэлт лангуу авах эрхтэй байдаг. Зүгээр жирийн иргэн бол нэмэлт авна гэж байхгүй. Томоохон худалдааны төвүүдийн давуу тал юм даа"

“Нарантуул” зах, худалдаа эрхлэгч н.Баянмөнх: Манай дээлнүүд 250 мянгаас доош үнэтэй байгаа. Иргэдийн худалдан авалт тааруухан байна. Өнгөрсөн жил карантины дараах жил байсан ч энэ жил шиг хямраагүй байсан. Уг нь хувьцааны ногдол ашгаа авмаар байгаа. Хэдэн шуудай гурил, будаа аваад тавьчихвал уг нь хэрэгтэй юм. Тэртээ тэргүй энэ томчууд нь идчихдэгээс хойш жоохон юм олдож байвал авмаар л байна. Одоо бусад хүнтэй адилхан авахгүй гэж худлаа загнаад яахав. Авмаар байна.
Өмнөх жилүүдтэй харьцуулахад иргэдийн худалдан авалт бага байгаа нь олон газар үзэсгэлэн худалдаа болж байгаатай холбоотой байх

Хүмүүс нь ийш тийш тарчихаад дорвитой худалдан авалт хийж мэдэгдэхгүй байна.

Тайлбар байхгүй.

Миний хувьд жилийн дөрвөн улиралд Монгол дээлээ зардаг. Наадмаар л худалдан авалт арай их. Энэ дээлнүүдээ манайх өөрсдөө хийдэг, хоёр оёдолчин ажиллуулдаг. Хувиараа бизнес эрхлэгч бидэнд юмны үнэ маш их нөлөөлж байна. Тухайлбал хорин мянгаар авдаг байсан дээлийн даавууг гучин мянгаар авдаг болсон. Тэгээд нэг дээлэнд хэдэн метр ордог билээ, оёдолчин, эсгүүрчний хөлс нэмэгдэж, тээврээр дамжаад энд зарагддаг. Тэгэхээр 200 мянган төгрөгөөр зарагддаг дээлний бүтэх өртөг нь 160-аад мянга болно. Бас шууд зарагдчихгүй. 40 мянган төгрөгийн ашиг олох гэж 40 хонож ч магадгүй. Дээрээс нь бид чинь байрны мөнгө, лизинг, лангууны түрээс гээд олон татаас татварууд төлдөг. Бидний ажил мөнхийн орлоготой байдаггүй. Тэтгэвэр, хүүхдийн мөнгө буухаар худалдаа арай гайгүй болдог. Хувьцааны ногдол ашгийг өгөх хэрэгтэй гэж бодож байна. Албан тушаалтнууд нь идэж байгаагаас хойш олдож байгаа жаахан юмаа авмаар л байна.

"Нарантуул" зах, худалдаа эрхлэгч Б.Чимэг:

Иргэдийн худалдан авалт маш муу байна. 75 мянгаас дээш үнийн дүнтэй гуталнууд зарж байгаа. Уг нь өдийд завгүй л гүйж байдаг сан. Наймаа хагарахгүй буух өдрүүд ч олон байгаа. Хүмүүс өр зээл ихтэй, мөнгө муутай л болчихсон. Одоо энэ хувьцааны ногдол ашгаа өгвөл ард түмэнд хэрэгтэй. Дарга нар нь гэртээ шкаф дүүрэн мөнгөтэй байгаад байхад иргэдийн амьдрал хэцүү байх нь аргагүй. Миний хувьд энэ ажлаа хийгээд 22 жил болжээ. Тэтгэвэр амьдралд хүрдэхгүй болохоор больж чаддаггүй. Бид ч яахав цаг үе нь өнгөрч байгаа хүмүүс. Залуу хүмүүс яанадаа л гэж бодох юм. Байр нь түрээс, машин нь түрээс, утас нь хүртэл өртэй байхаар чинь яаж амьдрах вэ.

 

Тайлбар байхгүй.

Тэтгэвэр буусан ч өндөр настнууд явахгүй байна. Өмнө нь уг нь тэтгэвэр буулаа, цалин буулаа гээд амралтын өдрүүдээр сайн л явдаг байлаа. Гэтэл одоо тийм зүйл алга. Уг нь манай хийцийн гуталны оргил үе нь одоо л байх ёстой. Бид чинь нойр хоолгүй очиж гутлаа оёод, энд ирж зараад явдаг байсан. Тэр үед ингэж гутал бөөгнөрөхгүйгэр зарагдаад дуусчихдаг байлаа. Хөдөө орон нутгаас ч их авдаг байсан. Гэтэл одоо манай барааны авдар дүүрэн л байж байна.

Иргэдийн байр суурь:

Жилд ганц болдог үндэсний цагаан сараа тэмдэглэхийг л зорьдог. Ямар ч гэсэн эхний гурван өдөр идээ будаатайгаа элбэг дэлбэг сайхан тэмдэглэдэг. Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэх ёстой гэж боддог ч энэ жилийн хувьд барааны үнэ өндөр байна.

Тайлбар байхгүй.

ИРГЭД: Ядаж хувьцааны ногдол ашгаа авмаар байна

Төр засаг нь энэ талаар жоохон бодолцож өгмөөр юм. Би хувьдаа барааны үнэ л судалж явна. Яг ч авах гэсэн юм алга. Үнэ ер нь өндөр байна. Хөгшид бидний тэтгэвэр цагаан сар хийхэд ХААНАА Ч ХҮРДЭГГҮЙ. Яахав тэгээд үр хүүхдүүдтэйгээ нийлээд болгох л юм. Тавгийн идээ, хүнсээ цагаан сар дөхүүлж байгаад л авна даа. Тэр үед чухам хэдэн төгрөгөөр нэмэгдчихсэн байх юм бол доо. Барааны үнэ ч өдөр өдрөөр л нэмэгдээд байх юм. Тогтоож барьж болдоггүй юм байх даа.

Тайлбар байхгүй.

Тавгийн хэвийн боовны хувьд үйлдвэрээсээ шалтгаалан 3000-5000 хооронд байгаа бол тавгийн чихэр 10000-25000 хооронд үнэтэй байна

Тайлбар байхгүй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.