НДЕГ-ын БХСГ-ын мэргэжилтэн М.Бямбадулам:
"Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас сар болгон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага болон ажил олгогч, даатгуулагчтай холбоотой сарын мэдээ гардаг. Сүүлд 2022 оны 12-р сарын мэдээгээр нийт 55000 орчим ажил олгогч, 1.2 сая гаруй албан журмын даатгуулагч, 161 мянга орчим даатгуулагч нийгмийн даатгалд шимтгэл төлж байна.
Нийгмийн даатгалын хувь хэмжээ нэмэгдээгүй.
Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянгаар төлж байсан даатгуулагч 23 оноос эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болж өөрчлөгдсөнтэй холбоотой энэ орлогоосоо тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол гэсэн гурван төрлийн даатгалын санд сайн дурын даатгуулагч маань 74200 төгрөг сард төлнө. Иргэд үүнийг шимтгэлийн хувь хэмжээ өөрчлөгдсөн гэж ойлгоод байгаа. Гэтэл шимтгэлийн хувь хэмжээ бус хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой шимтгэл төлөх дүнд өөрчлөлт орсон.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15-р зүйлд ажилд олгогч, даатгуулагч ямар хувь хэмжээгээр төлөх вэ гэдгээ зохицуулчихсан. Энэ хуульд зааснаар ААН болон албан журмын даатгуулагч маань нийт 5 төрлийн санд тухайн ажил олгогчийн үйл ажиллагааны чиглэлээс хамааран 12.5-14.5%, ажил олгогч даатгуулагч 11.5% нийтдээ сард 24-26%-ийн шимтгэл төлдөг. Сайн дурын даатгуулагч нь дээр дурдсан 3 төрлийн санд 13.5%-аар шимтгэл төлнө. Гурав хүртэлх насны хүүхдээ харж буй сайн дурын даатгуулагч эх 50% хөнгөлөлт үзүүлнэ. Гэхдээ энэ нь улсын төсвөөс өөрөө 50%-аа төлөх юм бол үлдэх хувийг тэтгэмжийн даатгалын сангаас төлнө.
-
8 цаг 17 мин
-
Өчигдөр 19 цаг 46 мин
-
Өчигдөр 19 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин