2019 онд Япон улсаас 24000 орчим жуулчин ирсэн бол энэ онд 50000 мянгад хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Үйл явдал
/
2023-02-05
Монгол Улсын Засгийн газраас 2023 - 2025 оныг Монгол зочлох жил болгон зарласантай холбогдуулан Японы зах зээлд ажилладаг тур компанийн төлөөллийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, сайдын зөвлөх О.Одбаяр нар хүлээн авч уулзав. Монгол Улсад Япон улсаас ирэх жуулчдын тоо багагүй хувийг эзэлдэг бөгөөд өнгөрсөн онд 5352, 2023 оны 1 дүгээр сарын 1 - 31-ны хооронд 426 жуулчин ирсэн үзүүлэлттэй байна. Харин 2019 онд Япон улсаас 24000 орчим жуулчин ирсэн ба энэ тоог 2023 онд 50000 мянгад хүргэх зорилт тавин ажиллаж байна.Иймд Япон жуулчдын онцлог, маршрут, аяллын хөтөлбөрийн судалгаа гаргах, хамтарч ажиллахад ямар дэмжлэг хэрэгтэй байгаа тухай санал солилцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.28.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.