Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 141 зөрчил илрүүлжээ
Үйл явдал
/
2023-02-05

Цагдаагийн байгууллагаас 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 22:00 цагаас мөн сарын 04-ний 02:00 цаг хүртэлх хугацаанд “Сар шинэ 2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Уусан бол бүү жолоод" шөнийн хяналт шалгалтыг зохион байгуулжээ.

Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид хяналт шалгалтыг явуулсан байна.

Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 108, орон нутагт 33 нийт 141 жолоочийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан нийт 29 зөрчил, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах /АСАП/ санд бүртгэлтэй эрэн сурвалжлагдаж байгаа  иргэн, эд зүйлс 9-ийг илрүүлжээ.

Хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход таны оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарна уу!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.86.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.