Улсын асрамжид байгаа ахмад настнуудад эрүүл мэндийн үзлэг хийжээ
Үйл явдал
/
2023-02-07
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран өнгөрөгч амралтын өдрүүдэд Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-д ажиллажээ

Тус эмнэлгийн долоо дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааны хүрээнд тус төвийн 174 ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. 

Тухайлбал тус төвд асруулж буй хэвтрийн болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настнуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, бүтэн биеийн болон хэсэгчилсэн угаалга, холголт цооролтоос сэргийлэх арга хэмжээг авчээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.102.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.