ӨНӨӨДӨР: “Монголд авлигын индекс нэмэгдэж буй шалтгаан” уулзалт болно
Үйл явдал
/
2023-02-09

Хоёрдугаар сарын 8-ны өдөр болох үйл явдлын тойм:

09:00 цагт: МСНЭ-ийн байранд Монголд авлигын индекс нэмэгдэж буй шалтгааны талаар “Транспэрэнси интернэшнл” байгууллагын зөвлөх О.Батбаяртай санал солилцох уулзалт болно.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт: ХААИС-д олон улсын КОЙКА байгууллагын санхүүжилтээр ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль болон БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн хамтарсан "Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх" төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас 9906-2806.

10.30 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол 3 дахь өдрөө үргэлжилнэ.  

11.40 цагт: Үндэсний номын санд "Хар хорум 800", "Тэмүүжин Чингис хааны  намтар-өв уламжлал" номын нээлт болно. 

-Богд хан уулын Хүүшийн аманд Монгол, Японы архитекторуудын бүтээн байгуулсан төслийг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад танилцуулна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.200.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.