Өмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүрэх үйлчилгээний цар хүрээ тогтмол, хүртээмжтэй боллоо
Үйл явдал
/
2023-02-09
 Төрийн ажил үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх олон талт үйлчилгээг орон нутагт зохион байгуулах ажлыг эрчимжүүлэн хэрэгжүүлэх юм.

Энэ ажлын хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 1-нд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Бэлтгэлтэй хүн-Итгэлтэй” төвийг байгуулсан. Тус төвийн үйл ажиллагаа эрэлт хэрэгцээ ихтэй байсан бөгөөд сургагч багш нар сургалтаа тогтмол  явуулж байсан. Тухайн төвийн цаашдын үйл ажиллагааг эрчимжүүлэн цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 2023 онд “Нутгийн хишиг” дэд хөтөлбөрт үйл ажиллагааны төсөв зардлыг тусган шийдвэрлэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүрэх үйлчилгээний цар хүрээ тогтмол, хүртээмжтэй боллоо. Тодруулбал “Бэлтгэлтэй хүн-Итгэлтэй” төвийн хөдөлмөр заслын багш, хэл заслын багш, бага ангийн багш, хөдөлгөөн заслын багш нарын цалин хөлсийг орон нутгийн төсөвт суулган сар бүр тогтмол цалинжуулахаар болж гурвалсан гэрээг байгууллаа.

Өмнөговь аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 353, Даланзадгад сумын хувьд 150 гаруй хүүхэд бүртгэлтэй байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ хөгжүүлэхийн тулд Улаанбаатар хотыг зорьж тусгай мэргэжлийн сургууль, сургалтыг эрж хайх шаардлагагүй болж орон нутагтаа мэргэжлийн багш нарын тусламж үйлчилгээг авах бүрэн боломжоор хангагдаж байгаа нь үр дүнтэй юм.Энэхүү төвийг байгуулаад 5 сар гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулснаас хойш хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон зүйлийг сурч мэдсэн ахиц дэвшил ихтэй байгааг мэргэжилтэн онцлон хэлэв.Ийнхүү “Бэлтгэлтэй хүн - Итгэлтэй” төвийн үйл ажиллагааны орчин нөхцөл, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгснөөр  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бүрэн хүрч ажиллах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.93.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.