Инфляцын түвшин нэгдүгээр сард улсын хэмжээнд 12.3 хувьтай гарчээ
Үйл явдал
/
2023-02-09

Инфляцын түвшин 2023 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 12.3 хувьтай гарсныг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв.

Мөн инфляцын 5.8 нэгж буюу 47.3 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалж байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өсөхөд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14 хувь,
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 8.7 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 15.6 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад бүлгийн үнэ 14.6 хувь,
  • эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 12.2 хувь,
  • тээврийн бүлгийн үнэ 8.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

Нэмж дурдахад, 2022 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд 13.2 хувьтай гарч байв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.67.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.