Арвандөрвөн байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн явц харьцангуй бага үзүүлэлттэй байна
Үйл явдал
/
2023-02-09

"Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн гаргуулах ажил үргэлжилж байна.

Энэ сарын 8-ны өдрийн 09:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 40,500 албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 81.4% нь шинэчлэн гаргасан" хэмээн АТГ-аас мэдээллээ.

Харин дараах нэр бүхий байгууллагын албан тушаалтнуудын мэдүүлэг гаргасан явц харьцангуй бага үзүүлэлттэй байгааг дурдав.

  1. Барилга, хот байгуулалтын яам
  2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  3. Ашигт малтмал, газрын тосны газар
  4. "Эрдэнэс Монгол" ХХК
  5. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
  6. Төрийн худалдан авах ажиллагааны газар
  7. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар
  8. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар
  9. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар
  10. Нийслэлийн ИТХ
  11. Сүхбаатар аймгийн ИТХ
  12. Орхон аймгийн ИТХ
  13. Говьсүмбэр аймгийн ИТХ
  14. Увс аймгийн ИТХ

Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад долоо хоног үлдсэн тул хуульд заасан үүргээ биелүүлж мэдүүлгээ үнэн зөв, бүрэн гүйцэд мэдүүлэхийг тус байгууллагаас зөвлөлөө.

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгөө мэдүүлж, АТГ-т хүргүүлж баталгаажуулах үүрэгтэй байдаг билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.23.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.