БНТУ-ын элчин сайд Мустафа Юурдакулад ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖИЙГ хүлээлгэн өглөө
Үйл явдал
/
2023-02-09

Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох аврагч, эмч, сувилагчдын баг нийт  9698 (3500 цэргийн) алба хаагч, сайн дурын болон дэмжлэгийн 9876 хүн, 216 автомашин, 1511 тусгай техник ажиллахаар “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өглөөний 04:34 цагт Турк улс руу хөлгийн жолоо залж Бүгд Найрамдах Турк Улсын Газиантэп хотын олон улсын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 10.00 цагт амжилттай газардсан билээ.

May be an image of 7 people and outdoors

ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүнийг БНТУ-ын гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Мустафа Юурдакулад гардуулсан байна. Энэ үеэр Монголын ард түмний халуун сэтгэлд талархлаа илэрхийллээ.

 

Одоо эрэн хайх, аврах багийнхан Газиантеп хотоос 200 км зайд байрлах газар хөдлөлтийн голомт болох Хасан хот руу хөдөллөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.214.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.