Улаанбаатар-Эрээн чиглэлийн улс хоорондын тээврийн хөдөлгөөнийг маргааш эхлүүлнэ
Үйл явдал
/
2023-02-10

"Улаанбаатар хот – БНХАУ-ын Эрээн хо"т чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр болсноо Автотээврийн газраас мэдээллээ. 

Тасалбарыг eticket.transdep.mn болон билетийн кассуудаар захиалах боломжтой аж. 

Анхаарах зүйлс: 

  1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
  2. Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу
  3. ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.122.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.