ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САРЫН ХОЁР ХАР ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулбал: Өлсөж ундаасна.
Наран ургах, шингэх цаг 08.07-18.05
Барилдлага : Үл тохирох (Хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч)
Шүтэн барилдлага: Авахуй (Эм найруулах,эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Түүнд төрсөн хүмүүс хоёр хоног есөн сард үл,үхвээс ил хилэнцтэй, баялаг, яриа ихтэй, сэтгэл муутай, жараас ная хүрч наслана гэж номолсон. Өвчин болбол арван хоногт амирлана. Зам гарвал сайн бөгөөд эд, идээ аривжна. Хулгайд алдвал зүүнээс ирсэн хоёр хүн хулгайлаад одсон, эд түүнийхээ төлөө маргалдаад нэгэн нь эргүүлж тушаана. Зүүн нүд татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд, хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал муу гаслан ирнэ. Нохой уливал халуун болохуй, хэрээ дуугарвал муу хэл дуудна. Тагнай эрвэгнэвэл хэн нэгэн үхнэ. Бие таталзвал гэнэтийн жуулчин ирнэ. Шилбэ татвал үхлийн гэм ирэх нигууртай гэж номлосон)
Суудал: Огторгуй
Аргын тооллын хоёрдугаар сарын 10, Сугар гараг. Билгийн тооллын 20, Тугчин одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран наймаг цаг долоо минутад мандан, арваннайман цаг таван минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатгыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, гахай, нохой болой. Хол газар яваад одогсод зүүн тийш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.154.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
7 цаг 11 мин
-
12 цаг 54 мин
-
Өчигдөр 19 цаг 46 мин
-
Өчигдөр 19 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин