МУИС-ийн номын сангийн 5 давхарт
09:00 цагт "Шинэ сэргэлтийн бодлого ба цөмийн технологийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно. Хүнсний аюулгүй байдлыг хангахад цөмийн технологийн хэрэглээ, аж үйлдвэрт цөмийн технологийн хэрэглээ, цацраг идэвхт ашигт малтмал цөмийн эрчим хүч сэдвээр болно.
“Блью Скай” зочид буудлын Кристал танхимд
09:00 цагт “Сая жуулчин хүлээж авахад бэлэн үү" хэвлэлийн хурал болно. БОАЖЯ аялал жуулчлалын салбарт барьж буй бодлого, төлөвлөлтийн талаар олон нийтэд мэдээлэх ба НАЖГ, Монголын аялал жуучлалын холбоо, тур операторуудын төлөөлөл, нислэгийн авиа компанийн төлөөлөл, орон нутгийн аялал жуулчлалын компани, Хятад, Солонгос зах зээлд ажилладаг компанийн төлөөлөл, хуулийн ажлын хэсэг, хөтчийн төлөөлөл оролцоно.
“Блью Скай” зочид буудалд.
09.30-10.30 цагт "Ноос, ноолуурын салбарын цалин хөлс, хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлын судалгаа"-ны үр дүнг танилцуулах уулзалт хэлэлцүүлэг
БГД-ийн Биеийн тамир спортын хороонд
10:00 цагт Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын санаачилгаар Улсын хэмжээнд анх удаа хэрэгжүүлж буй Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Усан спортын боловсрол олгох хөтөлбөр"-ийн эхний төгсөгчид өнөөдөр сургалтын үнэмлэхээ гардаж авна. Мөн өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга болсон М.Цэнгүүнд дүүргийн удирдлагууд баяр хүргэнэ.
МҮХАҮТ-д
10:00 цагт Улаанбаатар хотын нийтийн тээвэрт туршилтаар явуулах Бүгд Найрамдах Узбекистан Улсын “Самавто” компанийн SAZ LE60 маркийн автобусыг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.
Зууны мэдээ сонины байранд
11:30 цагт Монгол Улсын шинээр төрж байгаа хүүхдийн иргэний бүртгэлийн регистр олгодог үйл ажиллагаа сар бүрийн эцэст гацдаг алдааны талаар нийслэлийн Өргөө амаржих газраас мэдээлэл хийнэ.
С.Зориг агсны хөшөөтэй АН-ын байранд
12:30 цагт Монгол Ардын нам тойрсон хулгай луйвар, иргэдэд ногдож буй гэх 15 мянган төгрөгийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулна.
Уран зургийн галерейд
14:00 цагт 70-аас дээш насны ахмад уран бүтээлчдэд зориулсан хүндэтгэлийн үзэсгэлэн, үйл ажиллагааг зохион байгуулна.
-
7 цаг 11 мин
-
12 цаг 54 мин
-
Өчигдөр 19 цаг 46 мин
-
Өчигдөр 19 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин