Ховд аймагт 15 настай хүүхэд амь хохирсон хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр мэдээлэл өглөө.
2023 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр Ховд аймгийн Жаргалан сумын бүсийн оншилгоо эмчилгээний төвд толгойдоо оёдол тавиулсан 15 настай охин эмчлэгдэж байгаад нас барсан мэдээлэл бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд хэргийг богино хугацаанд илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Уг хэргийг хохирогч Ж-гийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд Ж гэгч нь үйлдсэн болохыг тогтоож Эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хойшлуулшгүй тохиолдлоор 48 цагийн хугацаанд баривчлаад, таслан хорих цагдан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байна.
Цахим орчинд гарсан хохирогчийг дөрвөн охин сургуулийн орчинд трубагаар цохиж гэмтээсэн гэх нь шалгалтын явцад тогтоогдоогүй худал мэдээлэл.
Харин яллагдагч Ж нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор бусадтай үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Дөрвөн хүүхдэд зодуулж гэмтсэн" гэх утга бүхий худал мэдээллийг тарааж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна" гэлээ.
Мөн тэрбээр "Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллийг эх сурвалжаас баталгаажуулж мэдээлэх ёстой. Тиймээс уг мэдээллийг анх гаргасан хэвлэлд тодорхой хэмжээний хариуцлагын асуудлыг ярина" гэлээ.
-
8 цаг 33 мин
-
14 цаг 17 мин
-
Өчигдөр 19 цаг 46 мин
-
Өчигдөр 19 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин