Шадар сайд С.Амарсайхан Хэнтий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст ажиллалаа
“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хэнтий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст ажиллалаа
Хэнтий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь
“ISO 9001:2016 Чанарын удирдлагын тогтолцоо” стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын сургагч багш нартай хамтран Төрийн байгууллагын 43 дарга, хүний нөөцийн ажилтнуудад 3 өдрийн сургалт зохион байгуулж, хамруулсан байна.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн оны 3 дугаар сард Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулах үеэр тус салбарын ажиллах орчин нөхцөл, эталон болон бусад техник тоног төхөөрөмжийн бааз суурийг нэмэгдүүлж, хэлтэсүүдийн автомашиныг шат дараатай шийдвэрлэж, анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ илэрхийлж байсан. Түүнээс хойш тус салбарын тулгамдсан асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэсээр, одоогийн байдлаар 20 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст 80 компьютер техник хэрэгсэл, 30 төрлийн 302 эталон төхөөрөмжийг шийдсэн байна. Үүнээс Стандарт, хэмжил зүйн газраас 2022 онд 48,340,000 төгрөгийн өртөгтэй эталон төхөөрөмж, тоног төхөөрөмж болон компьютер олгосон.
Мөн автомашин шаардлагатай хэлтэсүүдэд шат дараатайгаар шийдвэрлэж эхэлсэн нь Засгийн газрын зүгээс тус салбарт анхаарлаа хандуулж байгаагийн нэг жишээ. Түүнчлэн “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Иймд та бүхэн иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж, стандартыг амьдралын хэвшил болгох зорилготойгоор ажиллах хэрэгтэй” гэлээ.
Мөн энэ үеэр Хэнтий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст автомашин шийдвэрлэж өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.224.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
8 цаг 18 мин
-
Өчигдөр 19 цаг 46 мин
-
Өчигдөр 19 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин