Иргэддээ мэдээлэл олгох зорилгоор Хамтдаа өөрчилье гэх уриан дор иргэддээ мэдээлэл тараагаад явж байна
Дархан хот бол өглөө босоход утаагүй, яг л залуучуудад зориулсан хот юм байна. Иргэдийн зүгээс сонгууль болоогүй байхад мөн ямар нэгэн суртчилгаа биш харин иргэддээ мэдээлэл түгээхээр явж байгааг ихээр гайхаж байна. Бидэнд мэдээлэл олгож байгаад баярлалаа гээд сайхан хүлээж авч байна.
Хамтдаа өөрчилье аян маань цаашаа үргэлжлээд 21 аймгаар явна. Энэ дунд нэлээн олон настнууд асууж байна. Доржханд гишүүнээ нэлээн хэд хоног хөгжлийн банкны нээлттэй сонсголыг үзлээ. Маш сайн жишиг болсон иргэддээ мэдээлэл өгсөн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Нүүрснийх нь хэзээ болох вэ, нүүрсний хулгайд холбоотой нэр бүхий этгээдүүдэд хэзээ хариуцлага тооцох вэ, хүлээж байгаа шүү.Монголын ард түмэн шударга ёс хүсэж байна.
Хулгай хийсэн нөхдүүдэд хариуцлага хүлээлгээд явахаасаа илүү цаашид хулгай хийдэггүй, шударга нийгэмтэй, хөдөлмөр эрхэлдэг, авсан цалиндаа сэтгэл хангалуун, ахмадууд нь авсан тэтгэвэртээ хангалттай цагаан сараа хийдэг, амьдарч чаддаг ийм л нийгэм, ийм л тогтолцооны өөрчлөлтийг бид нар санал болгож байна.
Өнөөдөр Дархан хот дээрээ ажилчихаад хэд хонгоос төв аймаг дээр ажиллана. Төв аймаг дээр уулзацгаая
-
5 цаг 16 мин
-
Өчигдөр 19 цаг 46 мин
-
Өчигдөр 19 цаг 40 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 19 мин
-
Өчигдөр 15 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 10 мин
-
Өчигдөр 15 цаг 09 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин